Цагийн ул мөр таны арьсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Арьс бараантах, батга гарах
Дааврын тэнцвэр алдагдахад арьс амархан бараантаж, өнгөө алдаж, батга гарах нь элбэг. Мөн арьс хуурайшиж, үрчлээ амархан нэмэгдэж болно.
Сарын тэмдэг эрт ирэх, хоцрох эсвэл мөчлөг тогтворгүй болох шинж илэрч болно. Зарим үед хэвлийн өвдөлт, хөх хөндүүрлэх, ядрах мэдрэмж нэмэгддэг.
Сарын тэмдэг тогтворгүй болох
Хуурайшилт – дур хүсэл буурах
Эстроген буурахад үтрээ хуурайших, таагүй мэдрэмж төрөх, ойр дотно харилцааны хүсэл буурах нь элбэг. Энэ нь эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлд нөлөөлж болно.
Нүүр, хүзүү, цээж хэсгээр гэнэт халуу оргих, хөлрөх мэдрэмж төрж болно. Энэ байдал нойронд нөлөөлж, ядрах, тавгүйрхэх мэдрэмж үүсгэдэг.
Дааврын өөрчлөлтөөс болж үс ихээр унаж, нимгэрч, суларч болно. Үс хуурайшиж, амархан хугарах, ургалт удаашрах шинж илэрдэг.
Хэвийн бус үтрээний ялгадас
Эмэгтэй хүний дааврын тэнцвэр алдагдахад үтрээний чийгшил, дотоод орчин өөрчлөгдөж болно. Үүнээс болж ялгадас ихсэх, үргэлж чийгтэй мэт санагдах, тавгүйрхэх, өөртөө итгэлгүй болох мэдрэмж төрдөг.
Дааврын түвшин буурахад үе мөч өвдөх, хөших, хөдөлгөөн удаашрах шинж илэрч болно. Удаан зогсох, их алхах эсвэл цаг агаар өөрчлөгдөх үед өвдөлт нэмэгдэж болно.